“Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт Х.Ивээл охины оролцсон бичлэг цацагдаж эхэллээ

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан тухай бид мэдээлсэн билээ.

Тэгвэл ОХУ-ын Россия-1 сувгийн “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад амжилттай оролцcон байна.

Х.Ивээл охины өнгөрсөн наймдугаар сард оролцсон нэвтрүүлэг өнөөдөр /2019.09.16/ Монголын Оюун Ухааны Академийн албан ёсны пэйж хуудаснаас цацагдаж эхэллээ.

Х.Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрөөс дэлгэцэд гарч ирээгүй зургаан хөзрийг олж хэлэх даалгавар гүйцэтгэв. Х.Хатанбаатарын хувьд гурван оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлого, дөрвөн оронтой хоёр тооны үржвэр бүхий нийт гурван бодлогыг тус тус цээжээр бодож, эгнээ тус бүрт байгаа найман хариулт дундаас зөвийг нь хэлэх даалгавартай байсан. Аав охин хоёр бүх бодлогыг алдаагүй зөв хэлж чадсанаар нэвтрүүлгийг амжилттай дуусгаж, “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлгийн үзэгчдийг гайхшруулж чаджээ.

“ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС” НЭВТРҮҮЛЭГ

Өнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн “Удивительние люди” буюу “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Хатанбаатар, 4 настай охин Ивээлийн хамт оролцсон дугаар өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна.

Уг нэвтрүүлэгт манай хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм.

Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа.

Хатанбаатар багшийн хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв.

Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ.

"Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэг

"ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС" НЭВТРҮҮЛЭГӨнгөрсөн 8-р сард Оросын Россия-1 сувгийн "Удивительние люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн захирал Хатанбаатар, 4 настай охин Ивээлийн хамт оролцсон дугаар өчигдөр гарсныг хасаж танаад 15 минут болгосон бичлэгийг хүргэж байна.Уг нэвтрүүлэгт манай хоёр ой тогтоолт болон цээж бодолтын чадвараа харуулсан юм. Ивээлийн хувьд нэг багц буюу 52 ширхэг хөзрийн 46 нь санамсаргүй байдлаар дэлгэцэнд нэг нэгээрээ гарч ирэх бөгөөд үүнийг тогтоон дэлгэцэнд гарч ирээгүй 6 хөзрийг олж хэлэх даалгавартай байлаа. Хатанбаатар багшийн хувьд 3 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлого, 4 оронтой хоёр тооны үржвэр нийт 3 бодлогыг тус тус цээжээр бодон хариуг тогтоох ба эгнээ тус бүрт 8 хариу дундаас зөвийг нь хэлэх байв.Ямартай ч аав, охин хоёр даалгавраа амжилттай биелүүллээ. 🙂 Дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. 👍

Slået op af МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ i Søndag den 15. september 2019

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *