С.Амарсайхан: Энэ сарын 15-нд эх хүүхдийн 300 ортой эмнэлгийг ашиглалтад оруулна

Хотын дарга С.Амарсайхан Яармаг дахь эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиж, бэлэн байдалтай танилцлаа.

Тус эмнэлгийн барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг холбогдох албан хаагчид хэллээ.

Тэрээр барилгын явцтай танилцаад “Энэ сарын 15-ны өдөр эх хүүхдийн 300 ор, 880 өрөөтэй нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулна” гэлээ. Ногоон байгууламжийн ажил үргэлжлэн хийгдэж байна. Шинэ эмнэлгийн зүүн талаас орж ирэх авто замын гарц гаргалгааг 150 сая төгрөгийн өртгөөр хийх бөгөөд 70 орчим метрийн урттай байх аж. Хашаа, шуудуу татах зэрэг ажил мөн хийгдэх юм.

“Өргөө амаржих” газрыг тус эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *