С.Амарсайхан: Номын сан, музейг ӨНӨӨДРӨӨС нээж байна

Монгол улсын нийт хүн амын 40.4 хувь нь залуус. Нийслэлийн хүн амын 65 хувь нь 35-аас доош насны залуус. Залуусд зориулж мэдээлэл технологийн лаборатори төвийг байгуулж буй. “Баянхошуу бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв” 2020 онд ашиглалтад орсон.

Ирэх долоо хоногт Сэлбэ, Дамбадаржаа төвийн үйл ажиллагааг нээнэ.

Энэ жил нийслэл 52.7 км дугуйн замын ажил хийгдэж буй. Маршаллын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүрэх дугуйн зам дуусах шатандаа орсон. Мөн Налайхын 20.9 км авто замын дутуу ажлууд болон дугуйн замын ажил эхэлсэн.

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа нээж байна. Хуучин филармоны газар буюу Эх хүүхдийн талбай удахгүй ашиглалтад орно.

Өнгөрсөн жилд 11 талбайд тохижилт хийсэн. Чойжин ламын музейн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил дуусаж буй.

Галт тэрэг, авто замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 5356 хүнийг хяналтад байлгаж буй. Дэлхийн зарим орнууд хорио цээрээ сулруулж байгаа ч манайд сэрэмж алдахгүй байх нь зүйтэй.

Ойрын өдрүүдэд үер усны аюул гарах магадлал өндөр. Зургаадугаар сарын 10-наас өнөөдрийг хүртэл 7 маршрутаар Нийслэлийн онцгой комисс авто машин болон завьтай эргүүл хийж 212 газарт хяналт тавьсан. Нийт 300 гаруй алба хаагчид ажиллаж 2 хүний амийг аварсан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт 4 хүн голд живсэн.

Хөл хориог зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Өнөөдрөөс эхлээд номын сан музейн үйл ажиллагааг нээж байна. 12 номын сан, 11 музей ажиллаж буй. Мөн бусад үйлчилгээний байгууллагуудыг нээх бэлтгэл ажлыг хангаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *