Хотын төв дахин нэг цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Сүхбаатарын талбайн урд талын хуучин Филармони (сүүлд Ахмадын хороо) байсан газарт сүүлийн хоёр сарын дотор хот тохижилтынхон өдөр шөнөгүй, өглөө оройгүй, нартай бороотойд, ажил амралтгүй хонон өнжин ажиллаад байсан. Өнөөдөр гаднах хашаагаа авч байна.

Хоёр эзэнтэй нэг газрыг чөлөөлж өндөр барилга баригдахгүй болсон нь үнэхээр баярламаар. Өдөр бүр эдний ажлыг маш анхааралтайгаар хянаж бүр зурагжуулж байсны хувьд тэд яаж шаргуу ажилласныг маш сайн мэдэж байгаа. Тиймээс Хот тохижилтын хамт олонд томоос том баяр хүргэе ээ. Гэхдээ газрын маргаантай, эзэд нь шүүхдээд байгаа гэж сонссон. Энэ газар эхнээсээ хувь хүнийх байгаагүй тул Хот өмчөө мэдэж шүүхийн шийдвэр хотын талд гараасай даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *