Явган зам шалгалтад бүдэрч, гэрээг цуцлах даалгавар өгөв

Улаанбаатар хотын хойд зүгийн зуслангийн бүс рүү тавигдсан авто замыг даган баригдаж байгаа явган хүний зам хотын даргын шалгалтад бүдэрлээ. Баригдсан явган хүний зам нь хөлөөр өшиглөнгүүт нурж унаж байсанд хотын дарга бухимдаж, “Байгаа материал нь энэ гээд нүд хуурсан ажил хийж болохгүй. Ичмээр гутармаар юм хийж байна. Арай дэндүү юм. Гэрээг нь цуцал. Өрөөнд сууж байхаар хийж байгаа ажлыг нь шалгаж явдаггүй юм уу” гэж холбогдох газрынханд донго өгөөд амжив.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төвийн 28Мвт хүчин чадалтай Дулааны станцын барилга угсралтын ажил ид хийгдэж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр /2020.04.19/ Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцсаныхаа дараа нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих боломжийг олгосон гурав дахь замын ажилтай танилцах үеэр дээрх явган зам шалгалтад өртөж, бүдэрсэн нь энэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *