Жирэмсэн үеийн зовиурыг намдаах иогийн 7 дасгал

Уул мэт зогсох

Энэ поз нь бие халаалт хийхэд хамгийн тохиромжтой. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад хөлийн хуруунууд шулуун байх ёстой. Гараа цээжнийхээ өмнө байрлуулаад  хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана.

Дайчин II-поз

Баруун хөлөө урагш 90° өнцөг үүсгэн, ар талын хөлөө ойролцоогоор 45° өнцөг үүсгэсэн нугалж хоёр гараа алдална.  Энэ байрлалаар 20 секунд барьж, дараа нөгөө талаараа сольж хийгээрэй.

Гүүр поз

Энэхүү Гүүр поз нь бие давхар эмэгтэйчүүдийн хамгийн сонгодог хэлбэрийн иог бөгөөд таны нуруунд маш таатай эвтэйхэн байх болно. Дэвсгэр дээрээ дээш харан хэвтээд, амьсгалаа гаргана хөлөө өвдөөрөө нугална, хоёр гараагаа газар тулаад амьсгалаа аваад, алгуурхан таазаа дээш өргөнө. Нуруу шулуун хэлбэлтэй байна. Энэ позийг 20 секунд бариад алгуурхан эхний байрлалдаа орж амьсгалаа гаргана.

Муур/үхэр поз

Дөрвөн мөчөөрөө зурагт харуулсны дагуу муур шиг зогсоно. Амьсгалаа аваад хүзүү болон толгойгоо дээш өргөөд нуруугаараа гүйцэт сайн хотойж өгнө. Амьсгалаа гаргаад нуруугаараа төвийж өгнө. Энэхүү дасгалыг алгуурхан хэд хэдэн удаа давтан хийгээрэй.

Жирэмсэн үед энэ дасгал нь нуруунд сайнаар нөлөөлдөг. Энэ нь нуруу, нурууны булчингуудыг сунгаж, ходоод гэдэс болон дотоод эрхтнийг идэвхжүүлж, уушиг, цээжийг нээж, доод нурууны өвдөлтийг намдаадаг.

Хүүхэд поз

 

Энэ байрлал нь урьд нь хийсэн дасгалийн үргэлжлэл бөгөөд өвдөгөөрөө илүү өргөн хэмжээтэй 2 талруугаа тулж өгөх  хэрэгтэй. Хөлийнхөө хуруугаа эргүүлээд, гараа урагшаа тавиад, дараа нь хонгилыг нь өсгөх болно. Духаа урагш нь шаланд дээр хүртэл урагшилна. Гараа сунган, амьсгалаа авч амарна.

Гурвалжин поз

  • Баруун хөлөө 90° тэгш өнцөг үүсгээд нөгөө хөлөө 45° өнцөг үүсгэсэн байхаар зогсоно
  • Баруун гарын тохойгоороо баруун хөлийн өвдөг дээр тулж зүүн талаараа сургалт хийнэ
  • Эсрэг талаараа мөн адил дасгалыг давтан хийнэ

Мод поз

Энэ дасгал нь маш сайн тэнцвэрийн дасгал юм. Та дасгалаа хийхдээ тэнцэр алдаж унаж бэртэхээс болгоомжлон өөртөө  хана болон сандал ойрхон байхаар бодолцож байршилаа сонгоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *