Богино хугацаанд жин бууруулах ГАНЦХАН халбага жор

Таныг жингээ бууруулсны дарааа тогтмол байлгах болон богино хугацаанд үр дүнтэй эрчимтэй жин бууруулах 9 төрлийн жорыг танд хүргэхээр бэлтгээд байна. Эдгээр аргууд нь таны биеийн бодисын солилцоог сайжруулж, өөх тосыг амархан шатааж, сахарын түвшинг тэнцвэржүүлэхэд тустай.

1. Алимны цуу таны биеийн сахарын түвшинг тэнцэржүүлнэ.

Бид алимны цууг ахуйн хэрэглээндээ ажлыг хөнгөвчлөх арга хэрэгсэл болгон хэрэглэдэг болохыг мэднэ. Харин энэ удаад алдартай од Кэти Пэригийн алимны цуунд дурласан шалтгааныг тайлах болно. Алимны цуу нь хоол боловсруулах үйл ажиллагаанд нэн тустай ашигтай бактерийг агуулдаг аж.  Мөн цууны хүчлээс 5-6% -ийг агуулдаг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Хэрэв та том шоколадтай бялуу идэхийг хүсэж байвал алимны цуу танд тус болно. Таны биеийг сахарын илүүдэлд оруулахгүй.

Та жин хасахыг хүсэж байвал орой бүр унтахынхаа өмнө байгалийн гаралтай органик алимны цуунаас ердөө ганцхан халбагыг нэг аяга усанд хийж уух зуршилыг бий болгоорой. Энэ нь маш энгийн бөгөөд ашигтай арга юм.

2. Цагаан гаа таны илүүдэл өөх тосыг шатааж өгнө.

Цагаан гаа бол бидний эрүүл мэндэд маш чухал хэрэгтэй ургамал юм. Ялангуяа хүний биеийн дархлалын системд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд илүүдэл жингээсээ салахыг хүсч байгаа хэн бүхэн цагаан гаа хэрэглэхийг зөвлөж байна.

2012 онд “Metabolism” эрүүл мэндийн сэтгүүлд нэгэн туршилт, судалгааны үр дүн хэвлэгдэн гарчээ. Үүнд илүүдэл жинтэй хүмүүс өглөө бүр халуун усанд 2 гр цагаан гаа хийж уух нь богино хугацаанд илүүдэл жингээ хасч байгааг олжээ. Учир нь цагаан гаа биен дэх ичлэгийг хурдан шатааж, мөн өлсөх мэдрэмжийг бууруулдаг байна. Иймээс цагаан гааг тогтмол хэрэглэж эрүүлээр тураарай.

Цагаан гааны ашиг тус: 

  • Өвлийн улиралд цагаан гааг, нимбэгтэй хамт усанд дэвтээж уух нь ханиад хүрэхээс хамгаална.
  • Цагаан гааны нунтгийг (500-600мг) толгой таллан өвдөх өвчний хүнд хэлбэрийн үед 4 цагийн зайтай 3-4 өдөр ууж хэрэглэхэд энэ өвчний шаналгааг дардаг
  • Өндгөвчний хорт хавдарыг эмчилнэ
  • Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлнэ
  • Жирэмсний эрт үеийн хордлогонд сайн нөлөөтэй
  • Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад хэрэглэхэд тохиромжтой
  • Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд сайн
  • Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэнэ
  • Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намдаадаг.

3. Кокосын тос ашиглан жин хасах арга

Kокосын тос буюу (coconut oil)-ыг бид бүхэн гоо сайхан, үс арчилгаа, эрүүл мэнддээ түгээмэл ашигладаг. Тэгвэл энэхүү шидэт тос нь биднийг олон төрлийн өвчнөөс хамгаалахаас гадна, давхар тураах үйлчилгээг үзүүлдэг байна. Та ердөө өдөрт 2 халбага кокосын тосыг хэрэглэснээр доор дурдсан өвчин эмгэгүүдээс, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах юм.

Байгалийн гаралтай цэвэр кокосын тосыг өдөр тутамдаа хэрэглэснээр, биеэс хэрэгцээгүй бодисыг гадагшлуулж, жинг бууруулдаг. Үүний тулд та тус тосноос өдөр бүр хооллохоос 30 минутын өмнө 2 цайны халбагыг идэж хэвшээрэй!

4.Куркума /turmeric / буюу шар гаа тураах үйлчилгээтэй. 

Куркума буюу шар гаа нь тураах үйлчилгээтэй. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болдоггүй. Өдөрт 2-2.5 граммаас хэтрэхгүй байх ёстой. Турахын тулд:

  • Хагас цайны халбага куркумаг 1 стакан усанд найруулан, өдөрт 1-2 удаа, хооллох үедээ эсвэл хоолны өмнө ууна
  • Куркуматай ундаа. 400 мл байхуу цайнд хэдэн хэрчим цагаан гаа, чимх корица, 1 хоолны халбага куркума хийж өглөө ба орой ууна.
  • 1 стакан бүлээн сүүнд 1 халбага куркума хийж хутгаад өдөрт 2 хувааж ууна
  • Мөн хоолондоо амтлагч маягаар хэрэглэхэд тураах үйлчлэл үзүүлдэг. Будаа, тахиа загастай их зохицдог.
  • Куркумаг хоолонд нэмж хэрэглэхдээ тосонд уусдаг чанартай тул бага зэргийн ургамлын тосонд найруулж хэрэглэдэг. Мөн хар перецтэй хамт хэрэглэхэд гэдсэнд шимэгдэх чанар нь сайжирдаг.

Хөхүүл хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, цөсний чулуутай хүмүүс, үсний асуудалтай хүмүүс,  хагалгаанд орох гэж буй хүмүүс, 3 нас хүрээгүй хүүхэд, эмийн эмчилгээтэй хамт хэрэглэж болохгүй.

Ахуйн талаас зөвлөхөд, куркуманаас тогтсон толбо арилдаггүй.

5. Сахарын хэрэглээгээ зөгийн балаар орлуулаарай.

Зөгийн бал таны жинг бууруулахад тусална. Учир нь энэ нь таны хоолны дуршилд нөлөөлдөг. Хэрэв та ихэвчлэн элсэн чихэр хэрэглэдэг бол түүнийг түүхий зөгийн балаар сольж хэрэглэвэл танд илүү тустай. Элсэн чихэр нь өлсөх мэдрэмжийг үүсгэдэг.  Харин зөгийн бал бие махбодид тань үнэхээр хэрэгтэй үед өлсгөлөнг мэдрүүлдэг.

6. Маалингын үр.

Энэ бол бие организмыг цэвэрлэх гайхалтай бүтээгдэхүүн. Гэдсээр дамжих замдаа гэдэсний бүх шингэнийг шингээж, скраб шиг л үйлчилгээ үзүүлдэг. Хорт бодисууд, шаар шавхруунууд маалингын үрэнд шингэж, дараа нь биеэс ялгадасны хамт гадагшилдаг. Үүнээс гадна маалинга альфа-линолийн хүчил, их хэмжээний Омега-3 тосны хүчил агуулдаг. Эдгээр нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба үрэвссэн, хямарсан гэдсийг эмчлэхэд тустай. Гэдэсний замыг цэвэрлэх хамгийн сайн бүтээгдэхүүнүүдийг дээр дурьдлаа.

Хэрхэн тараг болон маалингын үрийг хамтад нь  хэрэглэх вэ?

Анхаараарай! Биеийг хоргүйжүүлэх аргыг яаралгүй аажуу туршиж үзэх хэрэгтэй ба орцуудыг бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Хэдэн өдрийн дараа та дасах ба биеээ бүрэн цэвэрлэж чадна.

Өглөө босоод цайны халбага малингын үрийг ¼ стакан тарагтай холино. Уг холимгоо өглөөний цайныхаа өмнө ууна. Унтахын өмнө шөнө ч бас уг холимгоо дахин найруулан ууна. Мөн өдөртөө аяга бүлээн, цэвэр ус уух хэрэгтэй. Дор хаяж 2 долоо хоног маалингын үртэй тараг уух ёстой ба дараа нь хэд хоног завсарлага авна. Дахиад долоо хоног ууна. Сарын дараа гэхэд та өөр хүн (эрүүл мэнд талаасаа) болно!

7. Чиа үр метаболизмын хэмжээг тэнцвэржүүлдэг

ИЛҮҮДЭЛ ЖИН ХАСХАД чухал үүрэг гүйцэтгэнэ. ЧИА ҮР нь 10 дахин өсдөг үр бөгөөд ходоод, бүдүүн, нарийн, шулуун гэдэсний илүүдэл шингэнийг өөртөө шингээн гадагшлуулдаг. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг хурдасгана. Ходоод гэдсэнд орж өсөж дүүргэснээрээ өлсөх мэдрэмжийг эрс бууруулдаг бөгөөд цатгалан мэдрэмж төрүүлдэг нь жин хасаж буй хүмүүст хамгийн чухал үзүүлэлт болж өгдөг байна. Чиа үрийг ууж хэрэглэж байхдаа өдөрт 2 литр түүнээс их хэмжээний усыг зайлшгүй уух хэрэгтэй.

8. Таны биеийн өөхийг эрчимтэй задалж өгнө

Ногоон цай нь өөхийг эрчимтэй задалж, шээсээр хөөн биеэс гадагшлуулдаг. Ялангуяа турахаар дэглэм барьж байгаа хүмүүст ихээхэн тохиромжтой. Та өдөрт ердөө 2-3 аяга ногоон цай уухад л таны биеийн эрүүл мэндийн хамгаалахад хангалттай юм. Бүхий л насны хүмүүс хэрэглэж болдгоороо онцлог бөгөөд таны биед ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчрахгүй.

9. Интоорийн тусламжтай бат бөх урт хугацаагаар унтах нь таныг жин нэмэхээс сэргийлнэ

Интоор жимс нь мелтонин өндөр тунгаар агуулдаг учир таныг бөх бат унтахад тусална.  Мөн энэ жимс нь амттай, ашиг тустай, амархан өл дарж, цатгалан мэдрэмж төрүүлж чаддаг. Энэ түүнд агуулагдах их хэмжээний глюкозын ач юм. Гэхдээ цусан дахь инсулины түвшин эрс буурахаас сэргийлэх үүднээс нэг дор хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэдийгээр глюкозын агууламж өндөртэй ч интоор нь ичлэг багатай хүнсний бүтээгдэхүүнд багтана. /100 грамм интоорт 50 ккал илчлэг агуулагддаг/ Тиймээс бие галбиртаа санаа зовж, жин нэмэхээс айгаад амттан идэж чаддаггүй бүсгүйчүүд айлтгүй идэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *